Барилгын политехник коллеж ХБНГУ-ын “Ур чадвар ирээдүйг бүтээнэ” сангийн хамтын ажиллагааны хүрээнд тус сангийн захирал Катрин Тиерфэлд, сантехникийн багш Мануэл Кречмер, Монгол дах төлөөлөгч Энхцэлмэг нар 2024 оны 10 сарын 07-ны өдөр Барилгын политехник коллежийн герман хэлний сонгоны 3-р ангийн суралцагчидтай ярианы шалгалт зохион байгуулсан. Тэднээс Барилгын материалын үйлдвэрлэлийн технологич техникч 2а ангийн суралцагч Б.Наранбаатар, Барилгын цахилгааны 3б ангийн суралцагч Б.Ган-Эрдэнэ, Гагнуурчин 3а ангийн суралцагч Л.Энхманлай нар Герман улсад мэргэжлийн боловсрол олгох 3 жилийн сургалтын хөтөлбөрт хамрагдахаар шалгарсан билээ.
Тэгвэл 2025 оны 01 сарын 23-ны өдөр ХБНГУ-ын Берлин хот дах “Ур чадвар ирээдүйг бүтээнэ“ сангийн зүгээс үндсэн хичээлийн хажуугаар герман хэлийг 3 жил шантралгүйгээр судалсан тус 3 суралцагчид өргөмжлөл, “Гёте Институт”-ийн В2 түвшний герман хэлний сургалтад 100% үнэгүй хамрагдах эрхээр шагнасан бөгөөд хамгийн сайн үр дүн үзүүлсэн Барилгын материалын үйлдвэрлэлийн технологич техникч 2а ангийн суралцагч Б.Наранбаатарт хичээл сургалтад хэрэглэх “Lenevo” брэндийн зөөврийн компьютер гардуулан, Герман улсад суралцахаар явах хүртэл нь сар бүр мөнгөн тэтгэмж олгохоор боллоо.
2025 оны 07 сард 3 суралцагч маань ХБНГУ-д суралцахаар явах юм.
“Ур чадвар ирээдүйг бүтээнэ сан”-гийн зүгээс цаашид герман хэлний хичээл сургалтын үйл ажиллагааг олон талаар дэмжин ажиллаж, туслалцаа үзүүлэхээ илэрхийллээ.






Super smooth gameplay and the graphics are amazing. It feels very professional and safe. I am really enjoying my time on this platform. jililovelogin
Finally found a place that doesn’t lag during the peak hours. The graphics are crisp and the bonus offers are actually fair. Love it 1444casino
I don’t think the title of your article matches the content lol. Just kidding, mainly because I had some doubts after reading the article. https://accounts.binance.com/es-AR/register-person?ref=UT2YTZSU