Select Page

2024 оны 10 сарын 04, 07-ны өдрүүдэд ХБНГУ-ын Берлин хот дах “САНТЕХНИК, ХАЛААЛТ АГААРЖУУЛАЛТ”-ын сургуулийн багш Мануэл Крэчмэр нь Барилгын политехник коллежийн сантехникийн дадлагын газрын үйл ажиллагаатай танилцан Wilo төслийн хүрээнд суурилуулсан WILO-BARINBOX ханан дээр туршилт сургалт хийлээ. Мануэл Крэчмэр нь хувийн зүгээр сантехникийн багаж хэрэгсэл бэлэглэсэн.

2024 оны 10 сарын 07-ны өдөр БПК-ийн герман хэлний сонгоны ангийн сурагчид ХБНГУ-ын “УР ЧАДВАР ИРЭЭДҮЙГ БҮТЭЭНЭ САН”-ийн захирал хатагтай Катрин Тиерфэлтэй уулзалт ярилцлага зохион хийлээ.

Энэхүү уулзалтаар БАРИЛГЫН ПОЛИТЕХНИК_КОЛЛЕЖИЙН герман хэлний сонгоны ангийн суралцагчдаас 3 суралцагчийг 2025-2026 оны хичээлийн жилд ХБНГУ-д тэтгэлгээр суралцуулахаар болов.

Мөн ХБНГУ-ын Берлин хот дах “САНТЕХНИК, ХАЛААЛТ АГААРЖУУЛАЛТ”-ын “TÜLTEC” компаны захирал Курсат Тюл германд суралцаж, ажиллахад тавигдах шаардлага, түүний давуу талуудын талаар суралцагчдад танилцуулга мэдээлэл хийлээ.

0 0 votes
Article Rating
0
Would love your thoughts, please comment.x