Барилгын политехник коллежийн МБОС-ын I, II ангийн суралцагчдын дунд “АНГЛИ ХЭЛНИЙ ОЛИМПИАД”, “АНГЛИ ХЭЛНИЙ ЭСЭЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААН” тус тус зохион байгуулагдлаа.
Энэ удаагийн англи хэлний олимпиадад МБОС-ын II ангийн 50 суралцагч, эсээ бичлэгийн уралдаанд I, II ангийн 41 суралцагч 2 үе шаттай эрдэм мэдлэг, ур чадвараа сорин оролцлоо.
Олимпиадын нийлбэр дүнгээр:
I байр – Барилгын засал чимэглэлчин-2а ангийн суралцагч Ч.Мишээл
II байр – Барилгын цахилгаанчин-2б ангийн суралцагч Б.Ган-Эрдэнэ
III байр – Халаалт, агааржуулалт, хөргөлтийн тоног төхөөрөмжийн засварчин-2а ангийн суралцагч Г.Тэргэлхан
Тусгай байр –2
Гагнуурчин-2а ангийн суралцагч А.Отгон-Эрдэнэ
Барилгын сантехникч-2а ангийн суралцагч М.Энхтөр
Эсээ бичлэгийн нийлбэр дүнгээр:
I байр – Барилгын цахилгаанчин-1а ангийн суралцагч Б.Ялалт
II байр – Бетон арматурчин-2а ангийн суралцагч Б.Хонгорзул
III байр – Бетон арматурчин-1а ангийн суралцагч Н.Ирмүүн
Тусгай байр
Гагнуурчин-2а ангийн суралцагч Б.Буянравжих нар амжилттай оролцож тус тус байр эзэллээ.
Нийт уралдаанд оролцсон суралцагчдадаа баяр хүргэж цаашдын олимпиад тэмцээнд нь амжилт хүсье