МБС-ын ҮМАЗТ-өөс цар тахлын нөхцөл байдлын үед цахим сургалт зохион явуулж байгаа шилдэг туршлагыг илрүүлэх, түгээн дэлгэрүүлэх, багш ажилтны судалгаа шинжилгээний ажлын чадавхийг дээшлүүлэх, идэвх оролцоог нэмэгдүүлэх зорилгын хүрээнд шилдэг нийтлэл шалгаруулах уралдааныг 3 үе шаттайгаар зохион байгууллаа. Нэг. дугаар шатСургуулийн САЗЗ -өөс нийт багш, ажилчдын дунд шилдэг нийтлэлийн уралдааныг 2020 оны 12-р сарын 18-нд зохион байгуулж нийт 17 багшийн 14 сэдэвт нийтлэл хэлэлцүүлэгт оролцсоноос НЭГДҮГЭЭР БАЙР-т шалгарав.
Хоёр. дугаар шат УББАЗ Төвийн шилдэг нийтлэл шалгаруулах уралдаанд 2020 оны 12-р сарын 20 нд оролцож НЭГДҮГЭЭР БАЙР-т шалгарав.
Гурав. Дугаар шатМБС-ын ҮМАЗТ 2020 оны 12-р сарын 29нд 6 бүсээс шалгарсан шилдэг 12 нийтлэлийг хэлэлцэх “Шилдэг нийтлэл шалгаруулах улсын уралдаан”-ыг амжилттай зохион байгууллаа. Уг уралдаанд манай сургуулийн багш нарын багийн бэлтгэсэн
“Цахим сургалт шинэ сорилт уу, хөгжлийн цохилт уу?” сэдэвт нийтлэл
ДЭД БАЙР-т шалгарсан шилдэг амжилтаар бид 2020 оноо өндөрлүүлж байна. Багийн бүрэлдэхүүн орж ажилласан механикийн багш Б.Лхагвасүрэн, Ц.Энхмандах МХУЗ-ын багш Т.Мөнхтуяа, химийн багш Б.Чимгээ нарынхаа цаашдын судалгаа шинжилгээ, цахим хичээлийн боловсруулалтаа түгээн дэлгэрүүлэх их номын үйлсэд нь өндөр амжилт хүсье. Шалгарсан нийтлэлийг МБСҮМАЗТ-ийн “Цахим сургалтын сан”-д байршуулж цахим сэтгүүлд нийтлүүлж, ТЭРГҮҮН ТУРШЛАГА хэмээн зарлах ажээ. Энэхүү сүүлийн шатны шалгаруулалтыг МБС-ын сургалтын байгууллагын 80 гаруй удирдах шатны албан тушаалтан, багш нар үзэж сонирхлоо. Энэ нь “COVID-19 цар тахлын үед сургалтын технологид нэвтрүүлсэн сайн туршлага”-тай танилцах, судлах, хэрэгжүүлэх, хөгжүүлэх талаар мэдээлэл солилцсон цахим сургалтаа хэрхэн хүртээмжтэй, үр дүнтэй зохион байгуулахад нэгэн итгэл, зүтгэл, сэтгэлээр хандсан үр өгөөжтэй арга хэмжээ болж өнгөрлөө.