ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ
Эрхэм хүндэт багш, ажилтан, сурган хүмүүжүүлэгчдээ, оюутан суралцагч, төгсөгчдөө, үе үеийн ахмад багш нар та бүхэндээ барилга бүтээн байгуулалтын салбарт мэдлэг, ур чадвартай инженер, техникийн ажилтан бэлтгэж ирсэн түүхэн 72 дахь хичээлийн жил, мөн МУ-ын Барилгын салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн баярын мэндийг хүргэе.
МУ-ын бүтээн байгуулалтын түүхийг сөхөн харахад барилгын салбарын 100 жилийн хөгжил бол эх орныхоо хөгжил дэвшил, хот суурин газрын өнгө төрх, иргэдийн ажиллаж амьдрах орчин нөхцөлийг бүтээн байгуулсан үе үеийн барилгачид, инженер техникийн ажилтан, мэргэжилтэй ажилчдын хөдөлмөр зүтгэлтэй салшгүй холбоотой.
Барилгын салбарын хөгжил нь түүнийг бүтээх мэдлэг, ур чадвартай мэргэжилтэй хүний хөгжил юм. Барилга бүтээн байгуулалтын хөгжлийг бүтээх шинэ үеийн мэргэжилтэй, ур чадвартай, хаиуцлагатай, ёс зүйтэй ажилтныг бэлтгэх эрхэм зорилгынхоо хүрээнд хичээлийн шинэ жилээ эхлүүлж байна.
МБОбТБО-ын чанар, сургалтын орчин, үйлдвэрлэлтэй уялдсан ур чадварыг улам боловсронгуй болгож, хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй, дэлхийн түвшинд өрсөлдөх чадвартай мэргэжилтэй ажилтан, техникчдийг бэлдэхийн төлөө хамтдаа хичээн ажиллах учиртай.
Шинэ хичээлийн жилдээ нийт суралцагчдаа сурлагын өндөр амжилт, шинэ мэдлэг, үнэтэй туршлага, зөв сайхан мэргэжил, сайхан ирээдүйг хүсэн ерөөе.
ЗАХИРАЛ Т.АМАРЗАЯА
холбоосууд
Холбоо барих
Барилгын политехник коллеж
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 16-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 35, Баруун дөрвөн зам, хичээлийн төв байр.
70001071, 9590-1071
cpc@cc.edu.mn
Бидэнтэй нэгдээрэй