Алба, хэлтэс
Салбар, нэгжүүд
мэргэжил, сургалт
e-TVET 1.0 систем
харилцагчид

Манай хороо нь 50 гаруй жилийн баялаг намтар түүхтэй. Тус хорооны даргаар Д.Дашпүрэв,Ч.Ням нар ажиллаж байсан.

Үйлдвэрчний эвлэлийн хороо нь байгууллагынхаа ажиллагсадын хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхолыг тууштай хамгаалж хамтын гэрээний хэрэгжилтийг хангуулахад гол зорилтоо чиглүүлэн ажиллаж байна.

Одоо ҮЭХороо нь 115 гишүүнтэй, даргаар М.Нарангэрэл, тэргүүлэгчдээр Ж.Алтантуяа, О.Алтанчимэг, Ж.Болд, У.Золжаргал нар сонгогдон ажиллаж байна.

ҮЭ-ийн хороо:

- Ардчиллыг эрхэмлэх

- Бусдаас хараат бус байх

- Нийтэд ил тод байх

- Эв санааны нэгдлийг эрхэмлэх

- Өөрөө өөрийгөө санхүүжүүлэх

- Нийгмийн түншлэлийг удирдлага болгох

- Удирдлагын хамтын шийдвэр гаргах

- Сайн дурын үндсэн дээр зохион байгуулагдах зарчмуудыг баримтлан ажилладаг.

Үйлдвэрчний эвлэлийн хороо гишүүдийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор чийрэгжүүлэх өрөө саун, байгуулан тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хамт олны нийгмийн идэвхийг сайжруулах зорилгоор багш нарын баяр угтсан спортын тэмцээнүүдийг уламжлал болгон зохион явуулж байна. Мөн зуны амралтаар эх орны үзэсгэлэнт газрууд болон ОХУ-ын Рашаант, БНХАУ-ын Утай Гүмбэн, Өмнөд Солонгост багш нарын төлөөлөө аялуулж ирлээ

Зохиогчийн эрх © “БАРИЛГЫН ПОЛИТЕХНИK КОЛЛЕЖ”-д хамаарна.
Бүх эрх хамгаалагдсан. 2016 он
Хаяг:
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 16-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 35, Баруун 4-н зам,
Шуудан:
Монгол шуудан - 44, шуудангийн хайрцаг - 660
Утас:
7720 0506, 7720 8969
Факс:
(+976) 11-322797
И-мэйл:
cpc@cc.edu.mn