Алба, хэлтэс
Салбар, нэгжүүд
мэргэжил, сургалт
e-TVET 1.0 систем
харилцагчид

 

   Барилгын мэргэжлийн тэнхим   нь 2013 оны 11 сарын 25 өдрийн шийдвэрээр "Барилгын мэргэжлийн  тэнхим"  нэртэйгээр зохион байгуулагдсан.

   Тус тэнхим нь энэ хичээлийн жилд 35 багштайгаар   сургалтын үйл ажиллагааг явуулж байгаагаас   тэргүүлэх зэрэгтэй багш -3 , мэргэшсэн инженер-8, Мэргэшсэн төсөвчин-2, спортын мастер-1, заах аргач зэрэгтэй багш 3,зэрэг мэргэжлийн өндөр ур чадвартай багш нар эрдэм шинжилгээ, сургалт,  хүмүүжлийн ажлыг зохион байгуулан явуулж байна. 

     Тэнхимийн эрхлэгч  Л. Ганбаатар   нь   Барилгын инженер мэргэжилтэй. Боловсролын салбарт 21 дэхь жилдээ  ажиллаж байна.

 

 Тэнхимийн эрхлэгч Л.Ганбаатар


2013 - 2014 оны хичээлийн жилийн зорилго:

Тэнхимийн хамт олон шинжлэх ухаан, технологи, мэдээллийн хөгжлийн эрин үед нийгмийн хэрэгцээ шаардлагыг хангах салбарын өндөр мэдлэг, мэргэжлийн ур чадвар бүхий мэргэжилтэй ажилтан бэлтгэн гаргах, сургалтын кредит системийг бүрэн агуулгаар нь нэвтрүүлэх, багшлах боловсон хүчний бүрэлдэхүүний чанарыг сайжруулах, оюутанд багшаас үзүүлэх үйлчилгээг чанартай, үр дүнтэй болгох, эрдэм шинжилгээ, судалгааны ажилд багш бүрийг хамруулах зорилго тавин ажиллаж байна.


2013-2014 оны хичээлийн жилийн зорилт:

1. Багшийн мэдлэг, ур чадварын түвшинг дээшлүүлэх

2. Сургалтын шатлал, түвшний шаардлагад нийцсэн чанартай боловсролыг суралцагчдад хүртээмжтэй түгээх

3. Чадамжид суурилсан сургалт, үнэлгээний арга зүй, технологийг төлөвшүүлж, дадлагын сургалтын чанар, үр дүнг дээшлүүлэх

4. Сургалтын орчин дахь үйлдвэрлэлийг хөгжүүлж, аж ахуй нэгж байгууллагатай хамтарч ажиллах


Үйл ажиллагаа:

Тус тэнхим нь  5  мэргэжлээр   анхан шатны мэргэжлийн боловсрол, 5 мэргэжлээр техникийн дунд шатны боловсрол олгох сургалтыг зохион явуулдаг.

Техникийн боловсрол:  /1,5-3 жил/

  • Барилгын зургын техникч
  • Геодезийн техникч
  • Барилгын /угсралт/ техникч
  • Барилгын техникч
  • Барилгын матералын үйлдвэрийн техникч

Мэргэжлийн боловсрол:  /2,5 жил/

  • Барилгын засал чимэглэл
  • Бетон арматурчин
  • Барилгын өрөг угсрагч
  • Барилгын мужаан
  • Модон эдлэлийн мужаан

зэрэг мэргэжлийн ангиудад Мэдээлэл зүйн 2 лоборатори,  Бетон арматурын  лаборатори,    Засал чимэглэл,  Өрөг угсрагч, Бетон арматур, Мужааны дадлагын газар зэрэг өндөр хүчин чадал бүхий орчин үеийн лаборатори, дадлагын газруудыг түшиглэн мэргэжлийн суурь болон мэргэшүүлэх хичээлийг чанарын өндөр түвшинд явуулж байна.


Гаргасан амжилт:

  • Багш Б. Ууганбилэг  2009 онд сургуулийн заах аргач багш шалгаруулах уралдаанд III-р байр
  • Багш Б. Гончигжав 2010 онд Мужааны улсын аварга багш  шалгаруулах уралдаанд I-р байр
  • Багш Х. Цогоо 2011 онд Бетон арматурын мэргэжлээр  МСҮТ-ийн дунд зохион байгуулагдсан уралдаанд I-р байр, Сурагч А. Чингис I-р байр
  • Багш Д. Доржмаа 2012 онд сургуулийн Заах аргач багш шалгаруулах уралдаанд II-р байр
  • Багш Б. Дүүриймаа 2013 онд сургуулийн Заах аргач багш шалгаруулах уралдаанд II-р байр
  • Багш  Б. Алтантулга  2013 онд “Монгол ур чадвар” Барилгын өргөн мэргэжээр удирдсан сурагч Ж. Эрдэнэчимэг  III-р байр
  • Багш С. Цэдэндолгор 2010 онд МСҮТ-ийн коллежуудын засал чимэглэлийн багш сурагчдын уралдаанд V-р бай. Сурагч Баттулга II-р байр мөнгөн медаль
  • Багш С. Цэдэндолгор 2013 онд Хөдөлмөрийн сайдын нэрэмжит шагнал “Шилдэг багш” өргөмжлөл
  • Багш С. Цэдэндолгор 2014 онд МСҮТ коллежуудын дунд зохион байгуулсан “Монгол ур чадвар” 2014 уралдаанд плита наах уралдаанд сурагч Д. Доржжигжид III-р байр
  • Багш Б. Төгсжаргал 2014 онд өргийн мэргэжлийн тэмцээнд удирдаж оролцсон сурагч Ж. Энхчимэг  I-р байр
  • Багш С. Цэдэндолгор 2014 онд МСҮТ-үүдийн дунд зохион байгуулагдсан бүсийн “шилдэг заах аргач багш” шалгаруулах уралдаанд III-р байранд орж улсад шалгарч, улсын уралдаанд VI-р байр эзэлсэн.
  • Багш М. Батцэцэг сагсан бөмбөгийн улсын ахмадын  аварга шалгаруулах тэмцээнд I-р байр
  • Багш Ш. Ариунзаяа ахлагчтай сагсан бөмбөгийн баг II-р байр
  • Багш Г. Баттулга ахлагчтай сагсан бөмбөгийн баг II-р байр
  • Багш Ш. Арунзаяа ахлагчтай гар бөмбөгийн эмэгтэй баг I-р байр эрэгтэй баг II байр
  • Багш Д. Нямсүрэн 2014 онд сургуулийн шатарын аварга шалгаруулах тэмцээнд I-р байр
  • Багш  Ч. Магнай 2014 онд сургуулийн шатарын аварга шалгаруулах тэмцээнд II-р байр
  • Багш Н. Туул  2014 онд сургуулийн шатарын аварга шалгаруулах тэмцээнд I-р байр  
  • Багш Ц. Баттуяа  2014 онд сургуулийн теннисны аварга шалгаруулах тэмцээнд I-р байр
Зохиогчийн эрх © “БАРИЛГЫН ПОЛИТЕХНИK КОЛЛЕЖ”-д хамаарна.
Бүх эрх хамгаалагдсан. 2016 он
Хаяг:
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 16-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 35, Баруун 4-н зам,
Шуудан:
Монгол шуудан - 44, шуудангийн хайрцаг - 660
Утас:
7720 0506, 7720 8969
Факс:
(+976) 11-322797
И-мэйл:
cpc@cc.edu.mn