Алба, хэлтэс
Салбар, нэгжүүд
мэргэжил, сургалт
e-TVET 1.0 систем
харилцагчид

  Техник технологийн тэнхим  нь 2013 оны 11 сарын 25 өдрийн шийдвэрээр "Техник технологийн тэнхим"  нэртэйгээр зохион байгуулагдсан.

   Тус тэнхим нь энэ хичээлийн жилд 41 багштайгаар   сургалтын үйл ажиллагааг явуулж байгаагаас монгол улсын зөвлөх инженер-1, зөвлөх багш-1,  тэргүүлэх зэрэгтэй багш -4 , мэргэшсэн инженер-6,  спортын мастер-1, заах аргач зэрэгтэй багш 7, ахлах багш-6  зэрэг мэргэжлийн өндөр ур чадвартай багш нар эрдэм шинжилгээ, сургалт,  хүмүүжлийн ажлыг зохион байгуулан явуулж байна. 

  Тэнхимийн эрхлэгч  Д.Баярцэцэг  нь   химийн шинжлэх ухааны  магистр, ахлах багш, монгол улсын тэргүүлэх зэрэгтэй боловсролын салбарт 14 дэхь жилдээ  ажиллаж байна.

 

   

   Тэнхимийн эрхлэгч Д.Баярцэцэг

 


2013-2014 оны хичээлийн жилийн зорилго:

Тэнхимийн хамт олон шинжлэх ухаан, технологи, мэдээллийн хөгжлийн эрин үед нийгмийн хэрэгцээ шаардлагыг хангах салбарын өндөр мэдлэг, мэргэжлийн ур чадвар бүхий мэргэжилтэй ажилтан бэлтгэн гаргах, сургалтын кредит системийг бүрэн агуулгаар нь нэвтрүүлэх, багшлах боловсон хүчний бүрэлдэхүүний чанарыг сайжруулах, оюутанд багшаас үзүүлэх үйлчилгээг чанартай, үр дүнтэй болгох, эрдэм шинжилгээ, судалгааны ажилд багш бүрийг хамруулах зорилго тавин ажиллаж байна.


2013-2014 оны хичээлийн жилийн зорилт:

1. Багшийн мэдлэг, ур чадварын түвшинг дээшлүүлэх

2. Сургалтын шатлал, түвшний шаардлагад нийцсэн чанартай боловсролыг суралцагчдад хүртээмжтэй түгээх

3. Чадамжид суурилсан сургалт, үнэлгээний арга зүй, технологийг төлөвшүүлж, дадлагын сургалтын чанар, үр дүнг дээшлүүлэх

4. Сургалтын орчин дахь үйлдвэрлэлийг хөгжүүлж, аж ахуй нэгж байгууллагатай хамтарч ажиллах


Үйл ажиллагаа:

Тус тэнхим нь  6  мэргэжлээр   анхан шатны мэргэжлийн боловсрол, 2 мэргэжлээр техникийн дунд шатны боловсрол олгох сургалтыг зохион явуулдаг.

Техникийн боловсрол:  /1,5 жил/

  • Сантехникийн засварын техникч
  • Барилгын цахилгааны техникч

Мэргэжлийн боловсрол:  /2,5 жил/

  • Барилгын цахилгаанчин
  • Гагнуурчин
  • Барилгын сантехникч
  • Угсрагч, агааржуулах болон хөргүүрийн тоног төхөөрөмжийн угсрагч, засварчин
  • Оператор, металл боловсруулах машин /Токарь , фрезер/
  • Механик барилгын машин, тоног төхөөрөмжийн засварчин

зэрэг мэргэжлийн ангиудад гидравликийн лаборатори, CORE технологийн лаборатори,  CNC техникийн лаборатори, физик, химийн лаборатори, сантехник угсралт засвар, халаалт агааржуулалт хөргөлт, цахилгаан, токарь фрезер, машин механизм, гагнуурын дадлагын газар зэрэг өндөр хүчин чадал бүхий орчин үеийн лаборатори, дадлагын газруудыг түшиглэн мэргэжлийн суурь болон мэргэшүүлэх хичээлийг чанарын өндөр түвшинд явуулж байна.


Гаргасан амжилт:

  • Багш Ж.Энхбаяр нь 2011 онд улсын цахилгааны ур чадварын уралдаанд 1-р байр,  “Ур чадвар 2012”-д   3-байр,  
  • Багш У.Золжаргал нь 2013 онд  улсын гагнуурын ур  чадварын ургалдаанд  1-р байр
  • Багш Ж.Болд нь 2009,2010,2011,2012 онуудад улсын физикийн олимпиадад 1-р байр, 2013 онд 2-р байр
  • Багш Л.Лхамжаргал нь 2012 онд улсын физикийн олимдиадад 3-р байр, 2013 онд тусгай байр
  • Багш Б.Галхүү нь 2013 онд цахилгааны уралдаан ” Ур чадвар 2013”  3-байр
  • Багш М.Нарангэрэл нь сургуулийн багш нарын эрдэм шинжилгээний бага хуралд 2005 онд 2-р байр, 2006 онд 1-р байр, 2007 онд 2-р байр, 2009 онд 1-р байр, 2012 онд 1-р байр
  • Багш С.Ганболд нь 2011 онд МСҮТ-ийн шатары аварга шалгаруулах улсын аваргад 1-р байр, 2012 онд УБ хотын МСҮТ-үүдийн шатрын тэмцээнд багаараа 3-р байр
  • Багш Н.Цэрэнлхам  нь МСҮТ-ийн математикийн олимпиадад багаараа 2011 онд 2-р байр, 2000 онд сургуулийн заах аргач багш шалгаруулах уралдаанд 1-р байр, 2011 онд сургуулийн заах аргач багш шалгаруулах уралдаанд 1-р байр
  • Багш О.Ариунжаргал 2012 онд  сургуулийн шилдэг илтгэл шалгаруулах уралдаанд 1-р байр, 2013 онд  1-р байр
  • Багш Г.Туул нь 2006 онд сургуулийн заах аргач шалгаруулах уралдаанд 2-р байр, 2013 онд 2-р байр
  • Багш Х.Нарангэрэл 2014 онд  Сургуулийн шилдэг илтгэл шалгаруулах уралдаанд “Шилдэг илтгэгч”
  • Багш Ц.Доржбалдан нь 2012 онд сургуулийн заах аргач багш шалгаруулах уралдаанд 3-р байр
  • Багш Ц.Эрдэнэчимэг нь 2013 онд сургуулийн заах аргач багш шалгаруулах уралдаанд 1-р байр
  • Багш Б.Лхагвасүрэн нь 2013 онд сургуулийн заах аргач багш шалгаруулах уралдаанд 3-р байр
  • 2013-2014 оны хичээлийн жилд зохиогдсон сургуулийн сагсан бөмбөгийн /эмэгтэй/  тэмцээнд Н.Цэрэнлхам  ахлагчтай баг тэргүүн  байр
  • 2013-2014 оны хичээлийн жилд зохиогдсон сургуулийн сагсан бөмбөгийн /эрэгтэй/  тэмцээнд  О.Баярхүү ахлагчтай баг тэргүүн  байр
  • 2013-2014 оны хичээлийн жилд зохиогдсон сургуулийн сагсан бөмбөгийн /эмэгтэй/  тэмцээнд  О.Байгаль  ахлагчтай баг  гутгаар  байр
  • 2013-2014 оны хичээлийн жилд зохиогдсон сургуулийн волейволын /эмэгтэй/ тэмцээнд багш Д.Баярцэцэг  ахлагчтай баг дэд байр
  • 2013-2014 оны хичээлийн жилд зохиогдсон сургуулийн волейволын /эмэгтэй/ тэмцээнд багш С.Энхтуяа  ахлагчтай баг гутгаар байр
  • 2013-2014 оны хичээлийн жилд зохиогдсон сургуулийн волейволын /эрэгтэй/ тэмцээнд багш  Ц.Баатар  ахлагчтай баг гутгаар байр 

Тус тэнхимээс уламжлал болгон зохион явуулдаг улс, бүсийн чанартай уралдаан тэмцээн

  • МУИС, МУБИС,  физикийн олимпиадын хороо,Физик технологийн хүрээлэнтэй хамтран Физикийн улсын олимпиад
  • МСҮТ, Коллеж уудын мэргэшсэн инженер, зөвлөх тэргүүлэх зэрэгтэй, багш нарын сургалт семинар
  • Цахилгааны мэргэжлийн багш, суралцагчдын ажил мэргэжлийн “ Ур чадвар” уралдаан 
Зохиогчийн эрх © “БАРИЛГЫН ПОЛИТЕХНИK КОЛЛЕЖ”-д хамаарна.
Бүх эрх хамгаалагдсан. 2016 он
Хаяг:
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 16-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 35, Баруун 4-н зам,
Шуудан:
Монгол шуудан - 44, шуудангийн хайрцаг - 660
Утас:
7720 0506, 7720 8969
Факс:
(+976) 11-322797
И-мэйл:
cpc@cc.edu.mn