Алба, хэлтэс
Салбар, нэгжүүд
мэргэжил, сургалт
e-TVET 1.0 систем
харилцагчид

АЛСЫН ХАРАА

Олон улсын жишигт нийцсэн барилгын мэргэжилтэн бэлтгэх, сургалт үйлдвэрлэлийн тэргүүлэх сургууль байх


ЭРХЭМ ЗОРИЛГО

Ур чадвараараа улсдаа төдийгүй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтэй ажилтан бэлтгэхэд оршино.


ЗОРИЛТ

  • Сургалтыг орчин үеийн шаардлагад нийцсэн шинэ менежментээр удирдаж, шинээр гарсан mехник технологийг цаг тухайд нь нэвтрүүлэх
  • Багшлах боловсон хүчний мэдлэг боловсролыг дээшлүүлэх зорилгоор багшийг хөгжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх
  • Оюутан суралцагчдад үзүүлэх үйлчилгээг сайжруулж, сургалт үйлдвэрлэлийн материаллаг баазыг бэхжүүлнэ.
  • Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг чанад сахин мөрдөж ажилладаг мэргэжилтэй ажилтан бэлтгэх.

СУРГУУЛИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Манай сургууль нь 1954 онд барилгын үндэсний мэргэжилтэн бэлтгэх зорилгоор байгуулагдсан анхны сургууль.

Хичээлийн I, II байранд онол, сургалтын танхим, дадлагын газар, лаборатори, спорт заал, урлагын танхим, цайны газар, 35000 гаруй ном, сурах бичиг бүхий номын сантайгаас гадна 300 оюутныг хүлээн авах оюутны байртай, боловсон хүчний хувьд бэхэжсэн, чадварлаг багш нар хичээл сургалт явуулдаг. 

Манай сургууль нь барилгын 12 мэргэжлээр бүрэн дунд боловсролтой мэргэжилтэй ажилтан, 7 мэргэжлээр тусгай дунд боловсролтой техникч, 7 мэргэжлээр мэргэжил олгох түр сургалтууд, 5 мэргэжлээр үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх сургалт явуулдаг.

2009 онд Монгол улсаас анх удаа, 2012 онд 2 дахь удаагаа олон улсад магадлан итгэмжлэгдсэн мэргэжлийн сургууль болсон. Ингэснээр манай сургуулийг төгсөгчид Ази, Номхон далайн бүс нутгийн 29 оронд хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн үнэмлэх, дипломтой төгсөнө.

Оюутнууд суралцах хугацаандаа тус сургууль дээр явагддаг мэргэжлийн түр дамжаанд суралцаж, хос мэргэжил эзэмшин төгсөх бүрэн бололцоотой байдгаараа онцлог юм.

 


СУРГУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА /PDF хэлбэрээр татах/


Та танилцуулгыг ямар хэл дээр үзэхээ сонгоно уу:

                                       

 

 

 

Зохиогчийн эрх © “БАРИЛГЫН ПОЛИТЕХНИK КОЛЛЕЖ”-д хамаарна.
Бүх эрх хамгаалагдсан. 2016 он
Хаяг:
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 16-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 35, Баруун 4-н зам,
Шуудан:
Монгол шуудан - 44, шуудангийн хайрцаг - 660
Утас:
7720 0506, 7720 8969
Факс:
(+976) 11-322797
И-мэйл:
cpc@cc.edu.mn