Select Page
Сургалт

МАНАЙ СУРГАЛТ

Барилгын политехник коллеж нь мэргэжил олгох хөтөлбөрийн хүрээнд дараах төрлийн сургалтуудыг явуулдаг:

Үүнээс гадна суралцагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх, гадаадын улс орнуудын өндөр техник технологитой танилцах, тэндээс суралцахад нь тус дэм болох зорилгоор гадаад хэлний сургалтуудыг үнэ төлбөргүй явуулдаг. Үүнд:

  • Герман хэлний В1 түвшний сертификат олгох сургалт
  • Солонгос хэлний сургалт
  • Япон хэлний сургалт

 Манай сургуулийн мэргэжил олгох хөтөлбөрийг хэрэгжүүлэх сургалтын төлөвлөгөө нь “ерөнхий суурь”, “мэргэжлийн суурь”, “мэргэшүүлэх”, “дадлага” гэсэн бүтэцтэй байна.

Манай мэргэжлийн хөтөлбөрийг дээрх сургалтын төлөвлөгөөний дагуу судлаж дүүргэснээр Та сонгосон  мэргэжлээрээ мэргэшсэн, дадлагжсан мэргэжилтэй ажилтан болохын зэрэгцээ бүрэн дунд боловсрол эзэмшиж төгсөнө.

Энэ чиглэлээр суралцагчдад мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхэд шаардагдах мэдлэг, чадвар, хандлагыг эзэмшүүлж мэргэшсэн, дадлагжсан III-IV зэрэгтэй мэргэжилтэй ажилчин бэлтгэхийн зэрэгцээ бүрэн дунд боловсролыг эзэмшүүлдэг.

  • Барилгын 10 мэргэжлээр элсүүлэн суралцуулна
  • Элсэгчдэд тавигдах шаардлага: Суурь боловсролтой байх
  • Суралцах хугацаа: 2.5 жил

ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ

/100 хувь төрөөс санхүүжинэ/

БАРИЛГЫН ЗАСАЛ ЧИМЭГЛЭЛЧИН
БАРИЛГЫН ӨРӨГ УГСРАГЧ
БЕТОН АРМАТУРЧИН
БАРИЛГЫН МУЖААН
БАРИЛГЫН ЦАХИЛГААНЧИН
БАРИЛГЫН САНТЕХНИКЧ
ХАЛААЛТ, АГААРЖУУЛАЛТ ХӨРГӨЛТИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ЗАСВАРЧИН
ГАГНУУРЧИН
МЕТАЛ БОЛОВСРУУЛАХ МАШИНЫ ОПЕРАТОР / ТОКАРЬ, ФРЕЗЕР /
АВТО МАШИНЫ ЗАСВАРЧИН

Энэ чиглэлээр суралцагчдад барилга үйлдвэрлэлийн технологийн процессыг удирдах, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхэд шаардагдах мэдлэг, чадвар, дадал эзэмшүүлж төлөвшүүлэн мэргэшсэн, дадлагжсан V-VI зэрэгтэй техникч бэлтгэнэ.

  • Барилгын 7 мэргэжлээр элсүүлэн суралцуулна
  • Элсэгчдэд тавигдах шаардлага: Бүрэн дунд болон мэргэжлийн боловсролтой байх
  • Суралцах хугацаа: 1-3 жил

520.000₮

/Ижил түвшний сургуулиудаас хамгийн хямд/

ИРГЭНИЙ БАРИЛГЫН ТЕХНИКЧ

БАРИЛГА УГСРАЛТЫН ТЕХНИКЧ

БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮЙЛДВЭРИЙН ТЕХНИК ТЕХНОЛОГИЧ
ЦАХИЛГААНЫ ТЕХНИКЧ
 

САНТЕХНИКИЙН ТЕХНИКЧ
САНТЕХНИК, ХАЛААЛТ, АГААРЖУУЛАЛТЫН ТӨХӨӨРӨМЖИЙН ТЕХНИКЧ
 

БАРИЛГЫН ЗУРГИЙН ТЕХНИКЧ
ГЕОДЕЗИЙН ТЕХНИКЧ

Бүрэн дундаас доошгүй боловсролтой иргэнийг элсүүлэн мэргэжлийн ур чадвар олгох, мэргэжил дээшлүүлэх, давтан сургах, дадлагжуулж, мэргэжлийн I-II зэрэгтэй ажилчин бэлтгэнэ.

  • Барилгын 10 мэргэжлээр элсүүлэн суралцуулна
  • Элсэгчдэд тавигдах шаардлага: Бүрэн бус дунд боловсролтой байх
  • Суралцах хугацаа: 2-10 сар

ХАРЬЦАНГУЙ ХЯМД

/Ижил түвшний сургуулиудаас хямд/

БАРИЛГЫН МАШИН МЕХАНИЗМЫН ОПЕРАТОР
ХУУРАЙ ХИЙЦ УГСРАГЧ
ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭМНЭЛТТЭЙ БАРИЛГЫН БҮТЭЭЦ УГСРАГЧ

БАРИЛГЫН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖ

Мэргэжлийн хөтөлбөрүүд :

Дүрэм журам :

  • Суралцагчийн үйлдвэрлэлийн дадлага хийх журам

Сургалтын менежер :

Б.Буянтогтох

buyantogtokh@cc.edu.mn

7000-1071, 9590-1071

Сургалтын арга зүйч :

Д.Баярцэцэг

bayartsetseg@cc.edu.mn

7000-1071, 9590-1071

Н.Саранхүү

sarankhuu@cc.edu.mn

7000-1071, 9590-1071

Б.Ууганбилэг

uuganbileg@cc.edu.mn

7000-1071, 9590-1071

Төлбөр :

  • Мэргэжлийн боловсрол : Төлбөргүй
  • Оюутны байр : Төлбөргүй
  • Техникийн боловсрол : 520.000 ₮

Тэтгэлэг :

  • Сар бүр : 200.000 ₮ тэтгэлэг олгоно

Холбоо барих

Барилгын политехник коллеж

Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 16-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 35, Баруун дөрвөн зам, хичээлийн төв байр.

70001071, 9590-1071

cpc@cc.edu.mn

Бидэнтэй нэгдээрэй